Улаангомд таван мянган цэцэг тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-16 16:59:02
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газраас төв гудамж болон нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламжийн ажлыг ихээр хийж, дуусах шатандаа оржээ. Өнөөдрийн байдлаар аймгийн төвд таван мянга орчим цэцгийн үрсэлгээг тодорхой байршлуудад тариад байна.
“Аймгийн төвийн төв зам дагуу таван мянган цэцгийн үрсэлгээг 780 м квадрат талбайд тарилаа. Онцгой байдлын газрын өмнөх талбай, Өгөөмөрийн аюулгүйн тойрог, төв талбай зэрэг газарт цэцгийн мандал байгуулсан бөгөөд арчилж тордох ажлыг манай байгууллагын ажилчид хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд ногоон байгууламжийг хайрлан хамгаалж, мал бүхий иргэд хотын төвөөс зайдуу мал аж ахуйгаа эрхлэх, малдаа хараа хяналттай байх шаардлагатай байна” хэмээн Улаангом сумын ХТҮГ-ын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Ч.Хишигтогтох хэллээ.
Б.Батхүү
関連ニュース