Яаралтай түргэн тусламжийн тасаг шинэ фургон машинтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга орон нутгийн хөгжлийн сагийн 30 сая төгрөгөөр Нэгдсэн эмнэлэгт парк шинэчлэлт хийж яаралтай түргэн тусламжийн фургон авто машин авч өглөө.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт аймгийн төвийн ойролцоох 20 км дотор дуудлагад 4, алсын дуудлагад 2 машин явдаг байжээ. Өөрөөр хэлбэл, фургон машин 3, УАЗ-469 машин 2, нэг жижиг тэрэгтэй байсан юм.
Дуудлаганд шинэ фургон машин нэмэгдсэнээр дуудлагын эргэлт хурдсаж, хугацаа алдахгүй байх сайн талтайг дуудлагын эмч хэлж байв.
Дуудлаганд шинэ фургон машин нэмэгдсэнээр дуудлагын эргэлт хурдсаж, хугацаа алдахгүй байх сайн талтайг дуудлагын эмч хэлж байв.
Б.Гэрэлт-Од