Монгол, Австралийн эмч нар дурангийн мэс ажилбар хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, нярайн эмч, сувилагч нар, өрх, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч, Австрали улсын эмч мэргэжилтнүүдийг хамруулсан “Багийн ажил, багийн амжилт” сэдэвт олон улсын онол, практикийн бага хурал, сургалтыг энэ сарын 7-нд зохион байгууллаа. Мөн Монгол, Австрали Улсын эмэгтэйчүүдийн дурангийн эмч нар хамтран иргэдэд үзлэг хийж, хоёр мэс ажилбарыг хийсэн байна.
Архангай аймагт Австрали Улсын дурангийн мэс заслын эмч нар болон “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч их эмч Д.Өнөржаргалаар ахлуулсан нарийн мэргэжлийн эмч, сувилагч нийлсэн 31 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.

Б.Гэрэлт-Од