Монакогийн Хант Улсын төлөөлөгчид Архангайд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монакогийн Хант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд хатагтай Изабель Розабрунетто 2018 оны 07 сарын 07-12- ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа болон Монакогийн Хант Улсын дэмжлэгтэйгээр аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа.
2010 оноос 2014 оны хооронд Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ихтамир, Батцэнгэл сумын ЭМТ-үүдэд Монакогийн Хант Улсын дэмжлэгтэйгээр, “Санте Сюд” ТББ-тай хамтран “Байгууллага хөгжүүлэх дунд хугацааны стратеги” төлөвлөгөө боловсруулан, байгууллагын ажилчдыг чадавхжуулах, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсээр хангах зэрэг олон ажил, хөрөнгө оруулалтууд хийжээ.
2014 оноос 2017 оны хооронд төсөл хэрэгжээгүй Архангай аймгийн бусад сумын Эрүүл мэндийн төвүүдэд уг төсөл хэрэгжин, хөдөөгийн иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдыг чадавхижуулахад чиглэсэн олон үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулсан байна.
Одоо Архангай аймгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор Монакогийн Хант Улсын гадаад хамтын ажиллагааны газрын дэмжлэг болон “Санте Сюд”, “Жерес” ТББ-уудын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн Чулуут, Хашаат сумын эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн "Эрүүл мэнд ба хоол тэжээл" төсөл амжилттай хэрэгжиж байна.

Б.Гэрэлт-Од