Өлгий хот орчмоор хүчтэй аадар бороо орно гэж анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-17 11:19:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хот орчмоор өнөөдөр 16,17 цагийн үед Өлгий хот орчмоор дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Түүнчлэн энэ сарын 17-23-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх хугацаанд нутгийн ихэнх хэсгээр усархаг аадар бороо орох төлөв ажиглагджээ.

Борооны улмаас Ховд, Сагсай, Буянт, Чигэртэй, Цагаан, Согоог, Харбут голуудын усны түвшин өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа тул дээрх голуудын дагуу суурьшиж,  уулын ам, гуу жалга, үер буух эрсдэлтэй газар зусаж байгаа айл өрх болон аялал зугаалгаар амарч буй ард иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Өлгийд орсон борооны улмаас Бөхөн уул орчмоос үер бууж, 300 орчим айл өрх нэрвэгдсэн юм. Гэвч энэ тоо өсөх магадлалтай бөгөөд хохирлын хэмжээг тогтоох ажил явагдаж байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд байрлуулаад байна. 

Ө.Нурболат


関連ニュース