Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт үед нь илрүүлэхийн чухлыг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн их эмч нар Архангай аймгийн өрхийн эмч, сургууль цэцэрлэгийн багш нар, багийн Засаг дарга нар гээд төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 100 гаруй хүнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо" сэдвээр 8 цагийн сургалтыг энэ сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, засах эмчилгээ, сувилгаанд хамруулах нь тухайн хүүхэд сурч мэдэх, нийгмийн харилцаанд орох нь бага багаар нээгдэх ач холбогдолтойг сургалт зохион байгуулагчид хэлж байна.
Энэ сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой хууль тогтоомжийг танилцуулж, хөгжлийн бэрхшээл гэж юу болох, хэрхэн ангилах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамддаг асуудал, хүчирхийлэл, гэр бүлийн боловсрол, тархины саажилт, аутизм гэж ямар өвчин бэ, энэ өвчинг хэрхэн, яаж эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлээс хэрхэн, яаж урьдчилан сэргийлж болох талаар мэдээ мэдээлэл өгч, мэдлэг олгосон юм.
Мөн өнөөгийн нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэрхэн ойлгодог, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх сөрөг хандлага ойлголтыг яаж эерэг болгож, зөв ойлголт өгөх вэ, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх ямар арга замууд байдгийг зааж сургажээ.

Б.Гэрэлт-Од