Архангай аймгийн төвд цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-05 09:43:27
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн нийт нутгаар өчигдөр оройноос эхлэн үүлшиж, ихэнх сумдын нутгаар бороо орсон байна. Шөнөдөө өндөр уулархаг бүсийн сум болох Хангай, Чулуут, Жаргалант зэрэг сумдад цас болон орж, одоо ч орсоор байна. Мөн аймгийн төв Эрдэнэбулган сумын нийт нутгаар шөнөжин орсон бороо өглөө 08.30 цагийн үеэс цас болж, бороо цас холилдон орж эхэллээ. Агаарын температур 4-5-нд шилжих урд шөнө хөрсөн дээр цочир хүйтэрсэн хэмээн аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.


09-р сарын 06-наас 09-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээгээр 06-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Энэ үеүдэд салхи секунтэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд бороо орохгүй, салхи секунтэд 5-10 метр байна. 05-06-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 05-06-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, 8-наас ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース