Хангайн бүсийн сургалт мэдээллийн төвийн барилгыг хүлээн авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 700 сая төгрөгийн санхүүжилтээр баригдсан Хангайн бүсийн сургалт мэдээллийн төвийн барилгыг өнөөдөр Хангайн бүс, Хангайн нурууны хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө. Тус барилгыг Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн хүрээнд бариулжээ.
Хангайн бүсийн сургалт мэдээллийн төв баригдсанаар Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэн, цогц байдлаар бэхжүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих ажлууд улам ахицтай байна гэдгийг бодлогын түвшний хүмүүс онцлон хэлж байв.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Кристиан Гласс, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга ноён Х.Батжаргал, Архангай аймгийн Засаг дарга ноён Ц.Мөнхнасан, Германы сэргээн босголтын банкны Монгол дах салбарын төслийн зохицуулагч хатагтай н.Энхзул, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зөвлөх багийн ахлах зөвлөх ноён Хартмут Аббергер, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зохицуулагч хатагтай н.Оргил нар оролцлоо.
Энэ үеэр тус барилыг барьсан “Гурван тамир“ ХХК-ийн захирал Ж.Нэргүйг БОАЖ-ын сайдын жуух бичгээр, аймгийн Засаг даргын жуух бичгээр Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зохицуулагч хатагтай н.Оргилыг шагнасан юм.

Б.Гэрэлт-Од