АНУ Украин руу 250 сая долларын зэвсэг илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Засгийн газар нийт 250 сая доллартой тэнцэх хэмжээний зэвсэг Украин руу илгээсэн байна гэж Европ дахь АНУ-ын армийн командлагч Бен Ходжес Батлан хамгаалах яамандаа мэдэгджээ.
2016 оны “Trident Juncture” НАТО-гийн цэргийн сургуулилтад Украин оролцоно гэж тэрбээр мөн мэдэгдэв. Атлантын далай, Газар дундын тэнгис болон бусад бүс нутгийн 30 гаруй орны 36 мянга орчим цэргийн албан хаагч энэ жилийн “Trident Juncture” цэргийн сургуулилтад оролцсон байна.
250 сая доллартой тэмцэх хэмжээний цэргийн зэвсэг, техник Украин руу илгээсэн байна гэж тэрбээр мэдэгджээ.
НАТО-гийн холбоотон орнуудын дээд командлагч, генерал Филипп Бридлавийн удирдлага доор Европт байрлуулсан АНУ-ын хуурай замын бүх хүчний командлагч Бен Ходжес, "Порошенкогийн дэглэм, армийг хамгаална гэсэн амлалтаа АНУ энэ их хэмжээний зардлаараа батлан харуулж байна. Бид та бүхэнтэй хамт байна. Бид хэдэн зуун сая доллар зарцуулж байна" гэж мэдэгдэв.
Д.Нямтулга