Сумдын мал эмнэлгийн тасгуудад мотоцикл хүлээлгэн өгөв
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн салбарыг бэхжүүлэхэд Засгийн газар, аймгийн Засаг даргаас анхааран ажиллаж, 2019 онд улс, орон нутгийн төсвөөс 100,0 гаруй сая төгрөгийн, 2020 оны мөн үед улсын төсвөөс 62,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Аймгийн Засаг дарга С.Насанбат сумдын Мал эмнэлгийн тасгуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарч тасаг бүрт албан тасалгааны иж бүрэн тавилга хэрэгсэл, мотоциклыг гардуулан өглөө.
1406 өдөр