Чингис хааны музейн барилгын сууринд "Есөн эрдэнэ"-ийн нэг болох ганг байршуулна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засаг газрын 2019 оны 280 дугаар тогтоолоор "Чингис хаан музей" байгуулахаар шийдвэрлэж 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөн зохих бэлтгэлийг хангаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Чингис хааны музейн барилгын сууринд Төрийн тахилгатай уул, хайрханы хөрсний дээж, зарим томоохон нуур, гол, мөрний усны дээж болон анхилуун үнэрт ургамал, тариа будааны дээж, есөн эрдэнийг залж шүншигт байршуулах ажээ.
1493 өдөр