Концертмейструудын нэгдсэн тоглолт анх удаа болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үе үеийн концертмейструудын хамтарсан “Piano Forte” тоглолт энэ сарын 27-ны 17.00 цагаас болно. “Piano
Forte” тоглолтод Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн, Б.Солонго, Соёлын
тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг, Ц.Мягмарсүрэн, О.Сарантуяа болон
Б.Ундрам, Э.Намуун, С.Номин, оюутан Ү.Уртнасан нар оролцох юм.
2329 өдөр