Соён гэгээрүүлэгч, эрдэмтэн С.Лувсанвандангийн гурван боть гарлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
соён гэгээрүүлэгчдийн нэг, доктор, профессор Сономын Лувсанвандангийн
гурван боть номын нээлт даваа гарагт "Лувсанвандан Арт галарей"-д
боллоо. Номын нээлтэд С.Лувсанвандангийн хүү, УИХ-ын гишүүн Л.Болд,
"Бодь" группийн Ерөнхийлөгч Л.Болдхуяг, "Лувсанвандан сан"-гийн
гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар болон соёл урлагийнхан, эрдэмтэн судлаачид
оролцов.
2285 өдөр