Яруу найрагчийн гэгээн дурсгалд зориулсан "Марал буусан шөнө" тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-21 17:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  UB паласын их танхимд энэ сарын 25-нд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзулын дурсгалд зориулсан "Марал буусан шөнө" хүндэтгэлийн тоглолтыг анд найзууд нь санаачлан зохион байгуулах гэж байна.

Энэхүү хүндэтгэлийн тоглолтод Ардын уран зохиолч, МУСГЗ Ш.Дулмаа тэргүүтэй "Болор цом"-ын тэргүүн байрын шагналт зохиолчид шүлгээ уншина. Мөн түүний шүлгийн дуунуудыг МУГЖ Х.Үнэнхүү, Г.Түвшинтөгс, Г.Хонгорзул, МУСТА Н.Энхбат, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Ариунбаатар, Г.Чинболор, Б.Болдбаатар болон залуу дуучин Н.Ундрал, Б.Энхмарал, Г.Ням-Эрдэнэ гээд  олон дуучин ая дууны мялаалга өргөх юм. Тоглолтыг нь МЗЭ, МСНЭ, Утга зохиолын дээд сургууль, Шинэ мянган утга зохиолын нэгдэл, Баян-Агт хөгжил ТББ дэмжин ивээн тэтгэж байна.

Холбоотой мэдээ