Б.Баттулгыг орон сууцтай болгох аян үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-21 17:23:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Болор цом" наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл санаачлан, орон сууцтай болгох аяныг өрнүүлж байна. 

"Болор цом" хүртээд удаагүй байхдаа зургаа дахь үрээ тэврээд байгаа найрагч маань орон сууцтай болчихвол уран бүтээлчийг үнэлсэн сайхан үйлс болох юм. Б.Баттулга монгол хэл, уран зохиолын багшаар хөдөө орон нутагт олон жил ажиллаж, харин хотод ирж суурьшаад  удаагүй байгаа юм. Энэ буянтай үйлсийг дэмжин Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Г.Батсүх зохион байгуулснаар, одоогоор 40 сая төгрөг цуглуулжээ. Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа нар тус бүр 10 сая төгрөг хандивлахаар болсон байна.

Холбоотой мэдээ