Гол ус, үерийн ослоос сэрэмжлэхийг анхааруулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ, Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар, Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Шар-Усны гол, Заг, Цагаантуруут, Богд, Чигэстэй, Идэр, Буянт, Яруу, Хэнтий нуруунаас усжих Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдэж, Үүр, Шаргалжуут, Шар-Усны гол, Онги, Орхон, Хэрлэн, Онон, Хархираа, Ховд, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Байдраг гол Баянбүрд, Хэрлэн гол Чойбалсан, Орхон гол Орхон баг орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэж байна.
2492 өдөр