МЗЭ-ийн Бага чуулган энэ сарын 25-нд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын зохиочлдын эвлэл/МЗЭ/-ийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Бага чуулган хуралдуудах шийдвэр гаргасан байна. Бага чуулганыг энэ сарын 25-ны өдөр хуралдуулж МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэ-Очирын орны хүнийг томилох асуудлыг хэлэлцүүлнэ.
А.Эрдэнэ-Очир өнгөрсөн зургадугаар сарын эхээр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай явдал болсон. Тиймээс их хурлын хооронд хуралддаг Бага чуулганаар уг асуудлыг шийдэхээр болжээ. Учир нь ирэх жилийн эхээр МЗЭ-ийн 90 жилийн ой болох зэрэг тулгамдсан асуудлууд олон байгаа гэж МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал М.Саруулдалай ярив.

Ж.Батсайхан