Зудын үнэлгээгээр 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрчээ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 7 аймгийн 15 суманд төмөр зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, 2 аймгийн 4 суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна.
85 өдөр