СБД-т 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ![](/files/677640600228a.jpeg)
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээрг сарын 2 /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 12 хороонд 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус хороо улсын сургуульгүй бөгөөд дээрх сургууль баригдсанаар
1500 орчим хүүхэд харьяаллын дагуу тухтай орчинд суралцах боломжтой болж байна.
Тус сургууль нь дөрвөн блок бүхий 3 давхар барилгад анги
танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш
нарын өрөө, дуу хөгжмийн өрөө, соёлын танхим, заал, дугуйлангийн өрөө болон
бусад өрөөг төлөвлөн гүйцэтгэжээ.
Дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлжээ.