Ерөнхийлөгчийн зарлигаар франц эмч нарыг "Найрамдал" медалиар шагнав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Францын Орлеон хотын төв эмнэлгийн эмч Жан Франсуа Виала, Бэртран Мюкенштарм, Лоран Брэт, хатагтай Сабин Рэно нарыг “Найрамдал” медалиар шагнав. Шагналыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ-нд гардуулав.
1261 өдөр