Харцага цолны болзлыг 2 бөх хангаж, 4 харцага цолтон цолоо баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжилж байна.
Тус даваанд тунаж үлдсэн
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгон, аймгийн
заан Э.Батмагнайгаар зургаа давж, Улсын харцага цолын болзлыг хангав.
Мөн Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл, Улсын гарьд Б.Гончигдамбаар зургаа давж, шинээр Улсын харцага цолын болзлыг хангаад байна.
Улсын харцага Б.Бат-Өлзий
аймгийн заан Э.Энх-Амгалангаар, О.Хангай харцага аймгийн харцага
Б.Сосорбарамаар, Б.Орхонбаяр харцага аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр, Н.Золбоо
харцага аймгийн арслан Ө.Батзулаар тус тус цолоо баталлаа. Мөн Д.Анар заан
аймгийн заан Б.Түвшинтөгсөөр зургаа давав.