П.Батнайрамдал: Их зохиолч Д.Нацагдорж "Сайн санаат" зэрэг хэд хэдэн нууц нэрээр сонинд бичдэг байсан
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй. Зохиолч, яруу найрагчаас гадна угсаатан судлаач, түүхч, орчуулагч, сэтгүүлч, улс төрч зэрэг нийгмийн олон салбарт гүйцэтгэсэн үйл хэргийнх нь тухай манай агентлаг цувралаар толилуулж буй билээ. Энэ удаа сэтгүүлчээр ажиллаж байсан тухай нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга асан, сэтгүүлч П.Батнайрамдалтай ярилцлаа.
6 цаг