Герман даяар ажил хаялт үргэлжилсээр байна
БЕРЛИН, 2024 оны нэгдүгээр сарын 11 /ВВС/. Герман улсад ачаа тээврийн болон зорчигч тээврийн галт тэрэгний жолооч нар гурван өдрийн ажил хаялт зарласнаас үүдэн улс даяар төмөр замын үйлчилгээ тасалджээ. Үүний зэрэгцээ тариаланчид төрөөс үзүүлдэг татаасыг цуцлах, багасгах шийдвэрийг эсэргүүцэн замуудыг хаасан хэвээр байна.
515 өдөр