ОРХОН: Аймгийн музей 1792 гаруй үзмэрээр өв соёлоо сурталчилж байна
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн музей 1983 онд анх тосгоны илгээлтийн эздийн байранд гол төлөв найрамдал, Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг харуулсан 300 орчим үзмэртэйгээр нээгдэж байсан бол өнөөдөр 1309 дэсийн 1792 гаруй үзмэрийг Түүх-угсаатны, байгал-палеонтологи, уран зургийн, шашны, Эрдэнэтийн түүх гэсэн 5 танхимд дэглэн 41 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
9 өдөр