Оюуны наадамд манлайлагчид тодорлоо
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сонгино сумд ахмад багш Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Алтан гадас одонт, АБТА багш С.Юндэндорж, А.Лхазымаа нарын нэрэмжит математик, монгол хэлний их наадам боллоо.
Энэхүү наадам хоёр дахь жилдээ амжилттай болж Завханы Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Тэс, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын бүрэн дунд сургуулийн 300 гаруй багш, сурагчид оролцлоо. Багш сурагчид математик, монгол хэлний төрлөөр 48 медалийн төлөө өрсөлджээ.
2926 өдөр