Зэрлэг амьтдын 2000 гаруй зургийг автомат камерын тусламжтай авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-13 01:34:50

Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа энэ жил автомат камерын судалгаагаар 2000 гаруй гэрэл зургийг авч баримтжуулжээ.
Тус Хамгаалалтын захиргаа нь зэрлэг амьтдын байршил, зүйлийн бүрдэл, тоо толгойг тогтоох нарийн мэдээлэл цуглуулах зорилгоор 40 гаруй автомат камерыг судалгаандаа ашиглажээ. Автомат камерын судалгааг Отгонтэнгэрийн ДЦГ-ын Нарт нуур, Улаагчины Хар нуурын БЦГ-ын Бэрх уул, Тарвагатайн нурууны БЦГ-ын Алаг хад, Майхан уул зэрэг газруудад хийж зэрлэг амьтдын 1700 гаруй өдрийн гэрэл зураг 300 гаруй шөнийн гэрэл зургийг авчээ. Судалгааны дүнд Халиун буга, Цоохор ирвэс, Нохой зээх, Шилүүс мий, Алтайн хойлог, Эрээнхавирга хахилаг зэрэг 70 орчим зэрлэг амьтдын зургийг маш ойроос авч цахим санд хадгалжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ