Цахим бүртгэл ашиглан ажлаа шуурхай бүтээх боломжтой болжээ
Увс /МОНЦАМЭ/. Үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн ой санамжийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх зорилго бүхий улсын бүртгэлийн шинэчилсэн багц хуулийн хүрээнд “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөр энэ сарын нэгнээс эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Энэ хүрээнд төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, гэрлэлт цуцлах, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гадаад паспорт, иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ зэрэг бүртгэлийг иргэд харьяалал харгалзахгүйгээр анхан шатны нэгж болох сум, хороодоос авах боломжтой болсон байна. Нэг ёсондоо иргэд Улсын бүртгэлийн газрыг зорьж очин оочер дараалалд зогсож цаг заваа алдахгүйгээр ажлаа цахимаар бүтээх боломжтой болжээ. Тухайлбал, шилжилт хөдөлгөөн хийхийн тулд тухайн иргэн байгаа газраасаа хасалт хийлгэж, очиж байгаа газартаа бүртгүүлдэг байсан бол энэ хуулиар иргэн зөвхөн очсон газартаа бүртгүүлэхэд л шилжсэн газарт цахим мэдээлэл очин хасалт хийгдэх юм байна.
1991 өдөр