Сумдын соёлын төвд орчин үеийн техник хэрэгсэл өглөө
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баяндалай, Гурвантэс, Хүрмэн, Ханхонгор, Цогт-Овоо сумдын "Соёлын төв"-д орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө. Тодруулбал цахилгаан бөмбөр, даралтат хөгжим, гитар, чадлын өсгөгч, чанга яригч, чадлын пульт, зурвас хуваарилагч, зайны микрофон, суурин компьютер зэрэг нийт 100 орчим сая төгрөгийнтехник хэрэгсэл өгчээ.
2315 өдөр