"Шилдэг тохижилттой хэсгийн байр" шалгаруулж дүнгээ гаргасан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-02-28 20:25:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас сумдынхаа хэсгүүдийн дунд "Шилдэг тохижилттой хэсгийн байр" шалгаруулж дүнгээ гаргажээ.

Цагдаагийн байгууллагын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан, цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцлийг дээшлүүлэх зорилгоор сумдын хэсгийн төлөөлөгч нарын дунд дээрх уралдааныг нэг сарын хугацаатай зарлаж дүгнэсэн байна. Уралдаанд Сэврэй сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттулга тэргүүн байранд, Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Сугирхүү дэд байранд, Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ганболд 3-р байранд тус тус шалгарч, УАЗ фургон маркийн автомашинаар шагнууллаа. 
УАЗ фургон автомашиныг орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус Цагдаагийн газарт шийдвэрлэж өгснийг сум орон нутагт ийнхүү хуваарилж, цагдаагийн албаны шуурхай бэлэн байдлыг хангахад ашиглан ажиллаж байна.

Холбоотой мэдээ