Цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-02-13 21:31:40

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар энэ сарын 14-ний өдөр  цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Тус аймгийн нутгаар тогтуун бараг цасгүй сайхан өвөл болж өнгөрсөн. Харин сар шинийн баярын өдрүүдээс эхлэн цас орж ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй болоод байгаа билээ. Ийнхүү цас орсон нь мал усанд цувахгүй малын амны цастай боллоо гэж малчид баяртай байгаа юм. Гэсэн хэдий ч Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас хүчтэй салхи шуурганы үед иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, малчид малаа хол бэлчээхгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ