Хүний эрхийн үндэсний комиссынхон Өмнөговьд ажиллаж байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажилласан бол өнөөдөр аймгийн төвд ажиллаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, алба хаагчид, бусад агентлагийн удирдлагуудтай уулзан уул уурхай, нөлөөллийн бүс, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалалт зэрэг чухал сэдвүүдээр санал солилцлоо.
2354 өдөр