Сургуулийн сурагч хүү бусдын гээгдүүлсэн зүйлийг олж, эзэнд нь өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-17 13:24:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд сурагч Наранбаярын Энх-Амгалан хүү бусдын гээсэн зүйлийг олсноо Цагдаагийн газарт авчирч өгчээ. 

Тус аймгийн Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн 9-а ангийн сурагч тэрээр өглөө хичээлдээ явж байхдаа зам дээрээс цүнх олсон байна. Н.Энх-Амгалан хичээлээ тарсны дараа ээжийнхээ хамтаар Цагдаагийн газарт олсон эд зүйлээ хүлээлгэн өгчээ. Цүнхэнд иргэний баримт бичиг, 500 гаруй мянган төгрөг байсан аж. Тус Цагдаагийн хамт эд зүйлээ гээгдүүлсэн эзнийг олж хүлээлгэн өгсөн байна. Таксины жолооч хийдэг нэгэн иргэн өглөө цүнхээ машиныхаа ард дээр тавиад авахаа мартан явсан нь зам дээр унасан байжээ. 

Шударга хүүд Цагдаагийн газрын хамт олноос болон Өмнөговийн мянга мянган иргэд талархал илэрхийлж байна.

Холбоотой мэдээ