УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.
2179 өдөр