Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-05-12 08:50:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэж, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш өдөр Баян-өлгийн нутаг, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи баруунаас секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 15-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 13-нд зарим газраар секундэд 14-16 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
Холбоотой мэдээ