Таеквондочид Ханойд тивийн аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-12 15:35:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-28-нд Вьетнам улсад болох бөгөөд Монголын таеквондогийн шигшээ багийн дөрвөн тамирчин хүчээ сорино.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг дасгалжуулагч Хо Ин Ёны удирдах юм. Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Э.Буяншагай, 63 кг-д М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Намуун нар өрсөлдөхөөр өнөөдөр Вьетнам орныг зорилоо.

Тус тэмцээнд манайхаас таван тамирчин оролцохоо мэдүүлсэн ч “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн анхны монгол таеквондоч П.Тэмүүжин эрүүл мэндийн шалтгаанаар өнжлөө. Манай баг тамирчид Азийн АШТ-ий бэлтгэл сургуулилтаа “Олимп таеквондо”, Сэлэнгэ аймгийн “Мараната таеквондо” клубт базаасан юм. 

Д.Өлзий
Холбоотой мэдээ