Г.Энэрэл Тайландын Эзэн хааны нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-12 14:58:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотноо хүндийг өргөлтийн Тайландын Хатан хааны нэрэмжит цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна.

Баасан гарагт энэ тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдсөн спортын мастер Г.Энэрэл хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 91 кг-ыг өргөснөөр хүрэл медалийн болзол хангасан бөгөөд түүний жинд АНУ-ын тамирчин түрүүлжээ.
 
Д.Өлзий
Холбоотой мэдээ