“Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 11:06:52

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас эрхлэн аймгийнхаа төрийн байгууллага, иргэдтэй энэ оны эхний 11 сарын байдлаар 17 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж 900 гаруй иргэд оролцож өөрсдийн дуу хоолойгоо орон нутгийхаа төр захиргаанд хүргэжээ.

Эдгээрээс оны отгон хэлэлцүүлгийн нэг болох “Иргэний танхим сонсож байна” хэлэлцүүлэг лхагва гарагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж нийт 90 гаруй иргэн оролцов. Аймгийн ЗДТГ-ын Нээлттэй утас 70371212 дугаарт ирүүлсэн иргэдийн санал хүсэлт, гомдлын мөрөөр холбогдох хэлтэс, агентлагийн дарга, удирдлагуудтай нүүр тулсан уулзалт хийж тулгамдсан асуудлыг шийдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Хэлэлцүүлэгийн үеэр Дархан хотын доторх явган хүний зам, замын гарц, тэмдэг тэмдэглэгээ дутмаг, баригдаж байгаад царцсан “Спорт цогцолбор”-ыг ашиглалтад оруулах, ахмад настнаа дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа. Иргэдийн асуусан асуултад аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар хариулж зарим тодруулга авах, гарсан саналыг хэрхэн шийдвэрлэх чиглэл боломжийн талаар холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар хариулт өглөө.

                                              Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ