Тариалсан талбай өмнөх оныхоос 10.2 га-гаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-13 12:49:33
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ онд Дорноговь аймгийн хэмжээнд 131 өрх, 20 аж ахуйн нэгж байгууллага 89.6 га-д тариалалт хийжээ. Үүнээс төмс 22.5 га-д, хүнсний ногоо 56.0 га-д тариалсан бөгөөд тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 10.2 га, тэжээлийн ургамал нэг га, хүнсний ногоо 7.1 га-гаар тус тус нэмэгдэж, төмс тариалсан талбай 3.1 га-гаар буурсан байна.
Өнгөрөгч наймдугаар сард 40.8 га талбайгаас 66.2 тонн ургац хураан авсан нь нийт тариалсан талбайн 45.5 хувийг эзэлж буй.
Эдүгээ Дорноговь аймгийн Сайншанд суманд  шинэ ургацын өдрүүд үргэлжилж байна. Дорноговь аймгийн уугуул тариаланчдаас гадна Төв, Сэлэнгэ, Улаанбаатарын ногоочид шинэ ургацын дээжээ говийн иргэдэд худалдаалж буй бөгөөд нэг кг төмс 800, лууван 1500, сонгино 1500-2500, тарвас 1500, даршилсан ногоо 1500-5000 төгрөгийн хооронд буй.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ