Аймгийн нийтийн номын сан шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сан өөрсдийн үйл ажиллагаандаа шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлжээ. Энэ нь Lib4U.net программын шинэ хувилбар нь юм. Тус хувилбар нь орчин үеийн үүлэн технологи дээр суурилсан бөгөөд номын сангийн бүх мэдээлэл нь найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа бүхий дата төвүүдэд байрлах юм.
Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр интернэтэд холбогдсон ухаалаг гар утас болон суурин компьютероо ашиглан хаанаас ч номын сантай холбоотой мэдээллийг богино хугацаанд олж авах боломжтой аж. Номын сангийн үйл ажиллагаа, номзүйн мэдээллүүд үүнд багтжээ.
“Манайх энэхүү программ хангамжийг анх 2010 онд худалдан авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсан. Харин энэ удаад шинэ, дэвшилтэт хувилбарыг дахин нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Энэ программыг нэвтрүүлснээр номын сангийн архив устаж үгүй болно гэсэн ойлголт байхгүй болж байгаа юм. Улсын хэмжээний мэдээллийн баазад мөн бидний үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг маш богино хугацаанд түргэн шуурхай уншигчид олж авах боломжтой юм. Нэг үгээр хэлбэл уншигчдад бүхий л боломжууд нээлттэй болсон гэсэн үг. Нөгөө талаар манай номын санчдын ачаалал ч багасч, программыг дагаад интернэтийн хурд нэмэгдсэн. Энэ бол бидэнд маш олон давуу талыг бий болгож байгаа юм.” гэж номын сангийн бүртгэл мэдээллийн ажилтан М.Нарангэрэл хэлэв.
Энэхүү программыг Монгол Улсын хэмжээнд 200 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Программын жилийн эрх нь 1,5 сая төгрөгийн үнэтэй. Номын сан жил бүрийн төсөвтөө уг мөнгийг суулгаж өгснөөр тасралтгүй ашиглах боломжтой юм байна.
Ийм боломж байгаа эсэх талаар номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзийгөөс тодруулахад “Аймгийн нийтийн номын сангийн эрхэм зорилтод тусгагдсаны дагуу бид энэхүү дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байна. Зүүн бүсийн хэмжээнд хамгийн сүүлд нэвтрүүлж буй аймаг бол манай аймаг болсон. Өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээгээ сайжруулж байгаа гэдэг утгаараа энэ жил байгууллагын зардлаас эхний жилийн төлбөрийг гаргасан. Цаашид жилийнхээ төсөвт тусгайлан тусгаж өгөхөөр шийдвэрлээд байна.” гэлээ.

Т.Одончимэг