Нутгийн 70 гаруй хувь нь цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 13:21:12

Энэ оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын сарын дундаж температур Алтайн өвөр говийн нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэрч, дунджаас ахиу буюу дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Одоогийн байдлаар Ховд аймгийн  нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Алтай сумын төвд 7 см, Чандмань, Үенч, Булган сумдын төвд 3-4 см, Дарви 2 см, Жаргалант, Мянгад сумын төвд 1 см орчим цастай байна.

Цаашид их цас орж цасны зузаан нэмэгдэн, нягтарч, хатууран мал өвөлжилтөнд таагүй нөлөөлж болзошгүй байна. Мөн үе үе хүчтэй цасан шуурга шуурч, малын хариулга маллагаанд болон зам тээврийн ажилд хүндрэл учруулж болзошгүйг  аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв мэдээллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ