Бигэр сум шинэ цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:47:44

Говь-Алтай аймгийн Бигэр сумын хүүхдийн цэцэрлэг байгуулагдсаныхаа түүхт 50 жилийнхээ ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2006 онд хөдөлмөрийн баатар Д.Санжийн нэрэмжит болсон уг цэцэрлэг түүхэн ойн жилийнхээ босгон дээр стандартын шаардлага хангасан 100 хүүхдийн цэцэрлэгийн хоёр давхар шинэ барилгаа хүлээн авлаа. Барилга угсралтын “Аймгийн хад” ХХК уг барилгын ажлыг 3 сарын хугацаанд чанар сайтай гүйцэтгэн хүлээлгэн өгчээ. Ийнхүү түүхэн 50 жилийн хугацаанд анх удаа өөрийн гэсэн үндсэн байртай болсондоо тус цэцэрлэгийн хамт олон хүүхдүүд ихээхэн баяртай байна.                                                       

          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ