Төрийн албаны архив албан хэргийн хөтлөлтөд хяналт хийж байна

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:32:13

Хөвсгөл аймагт төрийн албаны архив, албан хэрэг хөтлөлтийн байдалд хяналт дүн шинжилгээ хийхээр шинжээч, байцаагчид ажиллаж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон нутаг хөгжлийн газрын шинжээч Оюун, Хяналт шинжилгээний үнэлгээ дотоод аудитын газрын дарга Энхбаяр, Архивын ерөнхий газрын улсын хяналтын байцаагч Оюунсүрэн, Үндэсний төв архивын түүхийн баримтын эрхлэгч Байгальмаа тэргүүтэй албаны хүмүүс ажиллаж байгаа юм.

Хяналтаар төрийн албаны стандартын хэрэгжилт, төрийн албаныхан бичиг баримттай хэрхэн харьцдаг болох, архив бичиг хэргийн ажилтнуудын үйл ажиллагааг шалгаж дүн шинжилгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэнэ. Шалгалтын баг Мөрөн сумын төрийн байгууллагуудаар орохоос гадна Хатгал, Алаг-Эрдэнэ сумдад ажиллах ажээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд