ДОРНОД: Зүүн аймгуудад хар ялааны тархалт их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ намар зүүн аймгуудын зарим газраар хар ялааны тархалт их байгаа гэж БОГ-аас мэдээлэв. Урын бөөс буюу хар ялаа нь хайлаас модонд үүрлэдэг хортон шавж юм. Мөн тал хээрийн бүсийн бутлаг ургамал, өвс, зарим төрлийн модонд үүсдэг.
Таван жилийн өмнө хар ялааны тархалт, шалтгааныг судалж шинжлэхэд хайлаасны нэг навчинд л гэхэд урын бөөсний өндөг 3-5 ширхэг байсан нь хүнд саад болохуйц үзүүлэлт гэж дүгнэжээ. Урын бөөс нь 5 дугаар сарын эхний арав хоногт өндөг, дараагийн хоногуудад өндөгнөөсөө гарч навчин дээр шимэгчлэх байдлаар амьдарч байгаад 6, 7 дугаар сарын сүүл үе, наймдугаар сард дэгддэг. Тиймээс 5-6 дугаар сард хор цацсанаар тархалтыг багасгах боломжтой. 2020 онд ийнхүү арга хэмжээ авснаар хар ялааны дэгдэлт 80-90 хувиар буурч байжээ. Энэ ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хар ялаа нь байгальд байх ёстой
хортон боловч тоо толгой ихэссэнээр хүмүүсийн тав тухтай байдалд нөлөөлж
эхэлдэг.