“Алтан сарнай” наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:17:08

Булган аймгийн “Оны шилдэг” залуу шалгаруулах “Алтан сарнай” наадмыг аймгийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос  уламжлал болгон 10 дах жилдээ зохион байгуулах гэж байна.

Аймгийн хэмжээний шилдэг 200 залуусын хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэхүү наадам нь тухайн жилдээ аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж, бусдыгаа манлайлж байгаа залуусыг урамшуулах, үнэлэх, алдаршуулах зорилготой зохион байгууллагддаг бөгөөд уг арга хэмжээ нь   улс төр, олон нийтийн салбар,  төрийн захиргаа, хууль эрх зүйн салбар, хөдөө аж ахуйн салбар,  нийгмийн салбар,  эдийн засаг, бизнесийн салбар гэсэн номинацуудад залуусаа шалгаруулах юм байна. “Алтан сарнай” наадам 12 сарын 19 – нд болно.

П.Батням

Холбоотой мэдээ