Оросын байлдааны хөлөг онгоц гал нээж анхааруулав

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-12-14 12:32:41

МОСКВА. /Xinhua/. Эгийн тэнгист Туркийн загасчдын завьтай мөргөлдөхөөс зайлсхийн, Оросын байлдааны хөлөг онгоц гал нээж анхааруулсан тухай Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.

“Туркийн загасчдын завьтай мөргөлдөхөөс зайлсхийж, Эгийн тэнгисийн хойд хэсгийн Грекийн Лемнос арлаас 22 кмт байрлаж буй Оросын “Сметливый" харуулын хөлөг онгоцны баг галт зэвсэг хэрэглэсэн” гэж яамнаас мэдэгдсэн юм.

Москва дахь Туркийн Элчин сайдын яамны цэргийн асуудал эрхэлсэн ажилтныг дуудан ирүүлсэн Оросын тал байр сууриа хатуу илэрхийлсэн юм. Туркийн “болгоомжгүй үйлдэл” үр дагавартай байж болох бөгөөд өдөөн хатгалгын шинжтэй үйлдэл Турк ахин хийсэн гэж үзсэн байна.

Ослын талаарх Москвагийн байр суурийг Анкарад мэдэгдэхээ Туркийн элчин сайдын яамны цэргийн асуудал эрхэлсэн ажилтан амлажээ.

Зангуугаар тогтоосон Оросын байлдааны хөлөг онгоцноос 1 км-ийн зайд Туркийн завийг илрүүлсэн бөгөөд хөлөг онгоц, завины хоорондох зай 600 метр болсны дараа Оросын хөлөг онгоцны баг гал нээж анхааруулахад хүрсэн байна.

Анхааруулгын дараа Туркийн завь чиглэлээ эрс өөрчилж, хөлөг онгоцноос 540 метрийн зайтай өнгөрчээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ