“Дэлхийн мисс 2015” тэмцээнд Н.Ану амжилттай оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-15 17:07:13

“Miss World” буюу "Дэлхийн мисс-2015" энэ жил 65 дахь удаагаа БНХАУ-ын Хайнань арал дахь Санья хотод үргэлжилж байна.

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану өчигдөр болсон "Talent show"-ны нээлтэд 130 орноос сонгогдон бүжиглэжээ. Ингэхдээ тэрээр "Торго" салоны урласан эх орныхоо төрийн далбааны өнгөтэй, үндэсний хувцсаараа гоёсон байна. Энэ талаар тэрээр фэйсбүүк хуудсаар дамжуулан, "Үндэсний өв соёл дэлхийд гайхагдаж байна. Энэхүү бүжгийг дэглэсэн Төгсөө багшдаа маш их баярлалаа. Миний бүжиглэсэн бүжиг өндөр үнэлэгдэж шоуны нээлтэд шалгарсанд үнэхээр сайхан санагдаж байна. Монгол бүжгээ бүжиж байхдаа монгол хүн болж төрсөндөө бахархах сэтгэгдэл төрж байлаа. Финалын тоглолтод бүжиглэхгүйг та бүхэн ойлгож байгаа бизээ" хэмээн мэдээллээ.

114 орны гоо бүсгүй оролцож буй энэхүү тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-нд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ