Гавьяат эдийн засагчийн нэрэмжит олимпиад боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын гавьяат эдийн засагч Занын Ням агсаны нэрэмжит ур чадварын зүүн бүсийн олимпиад Баруун-Урт хотноо болжээ.
Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, ММНБИ-ийн Сүхбаатар салбар, З.Ням сангаас тав дахь жилдээ санхүүч, эдийн засагч, бүртгэл тооцооны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг уг олимпиадад Сүхбаатар, Хэнтий аймгийн төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагын 33 санхүүч оролцсоноос “Талын зам” ОНӨҮГ, НИК-ийн аймгийн салбар, “Цайртменериал” ХХК-ны нягтлан бодогч С.Шинэбаяр, У.Мөнхчимэг, Б.Болорчимэг нар эхний гурван байранд шалгарсан байна.
Харин Хэнтий аймгаас ирсэн нягтлан бодогч Д.Ариунаа тусгай байр эзэлжээ.
Г.Сүхээ