Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн өрнөж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-16 11:23:58

Улс төр судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд, тодорхой цаг үед төрийн алба хашиж байсан иргэд хамтран “Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулжээ.

Уг хөдөлгөөний зорилго нь орон даяар хавтгайрсан улс төржилтийг саармагжуулж, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг тогтвортой залгамжтай болгох, сум орон нутаг дахь боловсон хүчний тогтвор суурьшил, хөгжлийг баталгаажуулах, улс төрийн намуудыг сүлжээнд түшиглэх бус бодлогодоо төвлөрдөг болгож төлөвшүүлэх, сонгогчдын гишүүнчлэлдээ баригдсан бус эрх чөлөөт сонголтыг дэмжихэд чиглэгдэж байгаа аж.

Иймд тус хөдөлгөөнийнхөн УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн багц хууль, Улс төрийн намуудын тухай хуулинд нийслэлийн дүүрэг, сумын ИТХ-д нэр дэвшүүлдэггүй болох, сум, дүүргийн намын байгууллага байгуулдаггүй байхаар хуульчлах асуудлыг дэмжүүлэхэд чиглэсэн өргөдөл, хүсэлт, шаардлагыг хүргүүлэх гэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ