Баруун-Урт сум 2016 оны төсвөө баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6-р хуралдаан лхагва гарагт боллоо.
Энэ үеэр сумын ИТХ-ын тэргүүлэгчид болоод засаг даргын 2015 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, Баруун-Урт сумын 2016 онд нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, 2015 оны төвсийн тодотгол, 2016 оны төсөв батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Баруун-Урт сумын 2016 оны төсвийн нийт орлого 10 тэрбум 390,156 мянган төгрөгөөр баталлаа. Үүний 8 тэрбум 839,625 мянга нь тусгай зориулалтын шилжүүлэг буюу сургууль цэцэрлэгийн төсөв гэсэн үг. Үлдсэн 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийг Баруун –Урт сум зарцуулах эрхтэй.
Харин орон нутгийн хөгжлийн сангаас энэ онд 414 сая төгрөг орж ирэхээс одоогоор 247 сая төгрөг нь орж ирээд байгаа юм байна. 2016 онд ОНХСангаас 523 сая төгрөг орж ирнэ, үүн дээр түрүү оны дутуу мөнгөтэй нэмэгдэж ирвэл нилээдгүй ажлыг хийхээр төлөвлөжээ. Жишээлбэл: өрхийн эмнэлгүүдийн засварт 60 сая, нийтийн эзэмшлийн орон сууцнуудын зам талбайн тохижилтонд 150 сая, элит хорооллыг бүрэн дуусгахад 100 сая төгрөг зэргээр тусгажээ.
Т. Одончимэг