Хятадын гадаад худалдаа буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-10 14:17:15

Хятадын Гаалийн ерөнхий газраас өнгөрөгч даваа гаригт нийтэлсэн хамгийн шинэ тоо бүртгэлд харуулснаар, оны эхний найман сард тус улсынэкспорт импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.7 хувиар буурчээ. Дээрх хугацаанд тус салбараас 15 триллион 670 тэрбум юань олсон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, улсын дотоод, гадаадын хүчин зүйлийн нөлөөгөөр Хятадын гадаад худалдаа ийнхүү буурсан аж. Энэ оны эхний найман сард хувийн өмчийн аж ахуйн нэгжийн импорт экспорт хоёр хувиар буурсан нь таван триллион 710 тэрбум юаньд хүрч гадаад худалдааны нийт хэмжээний 36.4 хувийг эзэлж байна. Харин төрийн өмчийн аж ахуйн нэгжийн импорт экспорт 13.6 хувиар буурч хоёр триллион 660 тэрбум юань болжээ. Тоо баримтад дурдсанаар, энэ хугацаанд механикийн болон цахилгаан барааны экспорт нэмэгдэж, уламжлалт хөдөлмөр шингэсэн барааны импорт экспорт зохих хэмжээгээр буурсан байна.
 

Хөх хот.Б.Занданхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд